Wednesday, October 21, 2009

Хятад төмс ходоодны шархлаа үүсгэдгийг тогтоожээ

 “Тэнгэрийн таалал сан”, “Мэргэжлийн хяналтын ерөн¬хий газар”, “Нээлттэй ний¬гэм форум”-оос манайд импортоор орж ирдэг төмс, хүнсний ногоонд судалгаа хийжээ. Бид хүнсний ногооны жилийн хэрэгцээ¬нийхээ 23.8 хувийг гаднын 40 гаруй орноос импорт¬лодог. Үүний 99 хувийг өмнөд хөршөөс зөөдөг бай¬на. Олон улсын жишгээр тухайн улс хүнсний бүтээг¬дэхүүний 20-иос дээш ху¬вийг нэг улсаас импортло¬дог бол тухайн орны хараат болсон гэж үздэг аж. Энэ үзүүлэлтээр Монгол Улс хүнсний ногооныхоо хэрэг-цээгээр Хятадын хараат болжээ.

Улаанбаатар хотын ундны ус 2016 он хүртэл доголдохгүй, түүнээс хойш

Улаанбаатар хотын ундны ус 2016 оноос доголдож эхэлнэ гэсэн тооцоо гарч иргэд санаа зовж эхэлсэн. Гэвч мэргэжлийн хүмүүс үүнийг үгүйсгэж, харин ундны усны зөв зохистой хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг санууллаа. Хэрвээ НҮБ-аас гаргасан судалгаа биелэж, 2016 онд улаанбаатарчууд ундны усны гачигдалд орно гэвэл дөнгөж долоон жилийн дараа л бид уух усаа худалдаж авахад хүрнэ. Гэхдээ энэхүү мэдээллийг усны газрын дарга үгүйсгэж байна. Хамгийн гол нь ундны усны гачигдалд орох гол шалтгаан нь усыг хайр гамгүй ашиглаж байгаатай шууд холбоотой. Иймээс цэвэр усны нөөцийг хамгаалахын тулд орон сууц барилга хаана барихаас эхлээд хот төлөвлөлтийн асуудал ч хөндөгдөнө.

Хар тамхины ургамлын тархалт нягтаршсан байдлаар 10 га газрыг эзэлжээ

Хар тамхины төрлийн гэмт хэрэг манай улсад сүүлийн үед их гарах болсон. Мөн хар тамхины ургамлын тархалт манай улсад нэмэгдсээр байгаа юм. Судалгаанаас харахад хар тамхины төрлийн ургамлын тархац нягтаршсан байдлаараа 10 мянган га газрыг хамарч байна. Манай улсын хувьд тархсан байдлаараа хар тамхины ургамал 50 мянган га газрыг хамардаг.

Гаж хөгжилтэй хүүхэд төрөх нь ихэсжээ

Манай улсад сүүлийн жилүүдэд төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхдүүд төрөх нь ихсэж, цаашид энэ байдал тогтвортой өсөх хандлагатай байна. Иймээс ч урагийн гаж хөгжлийг эрт үед нь оношлох боломжтой перинаталь оношилгооны төв барих зайлшгүй шаардлага байгаа юм. Энэ төвийг барихад 30 сая төгрөг хэрэгтэй байна. Уг нь 30 сая төгрөг гэдэг, бэлтэй нэгний хөлөглөсөн машины дугуйны дайтай л мөнгө. Гэтэл энэ мөнгөөр манай улсын Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийнхөн бүхэл бүтэн перинаталь оношилгооны төв барих боломжтой гэж байна. Энэ оношилгооны төв нь эх ураг, нярай,эмэгтэйчүүдийн гээд оношилгоо шинжилгээг хийнэ.

Амны хаалтны үнэ хэрээс хэтэрчээ

Халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд амны хаалтыг 2 цаг тутамд угааж ариутгал хийх ёстой. Харин монголчуудын хувьд нэг маскийг өдөржин зүүгээд орой гэртээ хариад угаадаг байна. Мөн халдварт өвчний сургаар ариутгал хийгдээгүй даавуун маскууд том худалдааны төвүүд, захаар зарагдаж байгаагаас гадна янз бүрийн өнгөтэй байгаа нь угааж цэвэрлэхгүй удаж, халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлэх биш, харин ч өөрөө халдварт өвчин тусах эхлэлээ тавьж байгаа юм.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт хэрэглэж хэвшихийг эрүүл мэндийн яамнаасаа эхлээд өрхийн эмнэлгүүд хүртэл зөвлөж байгаа.

Атрын 3-р аяны vр дvнд 1 кг төмс 1000 төгрөг

Өнгөрсөн жил засгийн газараас Атрын 3-р аяныг өрнvvлж тодоодынхоо хvнсний хэрэгцээг хангах хэмжээний ургац авсан нь олныг баярлуулсан. Харин өнөөдөр хямралын энэ vед Монгол төмс 1 км 1000 төгрөгт хvрсэн нь иргэдийг ярвайлгаж атрын 3-р аяны vр дvн энэ байсан юм уу хэмээн гайхширхад хvрэглээ .МУ-ын засгийн газараас өнгөрсөн онд Атрын 3-р аяныг орон даяар явуулсаны vр дvнд дотоодын хэрэгцээнийхээ төмс хvнсний ногоог 100 хувь хангах хэмжээний ургац авсан нь сvvлийн жилvvдэд дуулдаж байгаагvй амжилт байлаа. Харин өнөөдөр хvнсний захуудад 1 км Монгол төмс 1000 төгрөг хvрсэн нь сvvлийн хэдэн жил тэр ч байтугай тотоодод төмсний хvрэлцээ хомс байсан цагт ч нvvрлэж байгаагvй өндөр vнэ юм. Улсын нэг жилд хэргэлэх төмний хэрэгцээ 140мянган тонн. Өнгөрсөн жил бид 141мянган тонныг талбайгаас хураасан. Vvнийг л улсын жилийн хэрэгцээгээ хангасан гээд байгаа.Тэгвэл жилийнхээ хэрэгцээг хангаад байхад яагаад төмсний vнэ өмнөх жилvvдээсээ өсөв. Уул нь бараа бvтээгдэхvvн тоо ширхэг их тусам дотоодын хэрэгцээгээ хангаж чадах тусмаа vнэ буурдаг.

Ганцхан сарын хугацаанд 3000 хүн ажилгүй болжээ

Эдийн засгийн хямралтай хүндхэн үед дэлхийн улс орнууд ажилгүйдлээ хэрхэн шийдэх талаар хамгийн ихээр бодож байна. Сайн цагт ч ажилгүйчүүд нийгмийн бараан сүүдэр байсаар ирсэн. Өнөө үед ч ажилгүй иргэдийн тоо өдрөөр нэмэгдэж ядуусын хүрээд байна.

Титаникийн сүүлчийн зорчигч, нас нөгчлөө

Их Британид ням гарагт “Титаник”-ийн сүүлчийн зорчигч Миллвина Дин 97 насандаа нас баржээ. Хатагтай М.Дин сүүлийн жилүүдэд Английн өмнөд хэсэг дэх Хэмпшир муж дахь асрамжийн газарт амьдарсан бөгөөд тэрбээр “Титаник”-аас аврагдсан цорын ганц амьд гэрч байжээ. Титаник” хөлгийн зорчигчдоос тухайн үед 700 хүн аврагдсан юм. Сүүлийн жилүүдэд сарын 3000 паунд бүхий асрамжийн газрынхаа төлбөрөө барагдуулахад М.Динд нэлээд бэрхшээл тулгарч байв. Тиймээс тэрбээр өөрийн эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулсны зэрэгцээ жүжигчин Леонардо де Каприо, Кэйт Уинслет нар түүнд санхүүгийн туслалцаа узүүлсэн. “Титаник” хөлөг 1912 ойд сүйрэхэд М.Дин дөнгөж, есөн долоо хоногтой байсан аж

Дуучин Алла Пугачёва тайзаа орхино

Бид бүгдийн сайн мэдэх ОХУ-ын нэрт дуучин Алла Пугачёва тайзаа орхих болсон тухайгаа өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдлээ.

Ж.Буш руу гутал шидсэн сэтгүүлч гурван жилийн ял сонслоо

Ж.Буш руу гутал шидсэн Иракийн сэтгүүлч Мунтазер аз-Зейди гурван жилийн хорих ял авчээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд Багдадад болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Буш руу гутал шидсэнээрээ сэтгүүлч залуу олонд алдаршсан юм.

Angelina Jolie-н тоглосон киног Британд гаргахыг хориглосон байна

Жvжигчин Angelina Jolie -н галт зэвсгийг дэндvv олон хэрэглэсэн хэмээн уг киног Британд гаргахыг хориглосон байна. Учир нь эл кино нь галт зэвсэг болох бууг хэрэглэх нь зөв мэтээр сэтгэгдэл төрvvлхvйц байгаа талаар Британы зар сурталчилгааны мэргэжилтэн мэдэгсэн байна. Зар сурталчилгааны стандартыг тогтоодог байгууллагын vзэж байгаагаар Universal Pictures-н 2008 оны адал явдал "Wanted"-кино нь хvчирхийлэлийг ихээр харуулсан болохоор телевизээр цацахгvй хэмээсэн аж.

 Флашаар мэдээлэл зөөхийг хоригложээ

Пентагон компьютерийг вирус, хакеруудын довтолгооноос сэргийлэх болон тэдний гэмтээсэн сvлжээний гэмтэлийг сэргээхэд 100 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Стратегийн командыг хариуцдаг Агаарын хvчний генерал Кевин Чилтоны ярьж байгаагаар хэдэн зуун хvн сvлжээнд нэвтрэхээр ордог аж. Өөрөөр хэлбэл Пентагоны сvлжээ рvv дэлхийн өнцөг бvрээс хэдэн зуун халдлага хийж, мэдээлэл хулгайлахыг оролддог байна. Эдгээр хvмvvсийн дотор жирийн нэгэн өсвөр насны хvvхдvvд байхаас гадна мэргэжлийн хакерууд байдаг аж.

Хятадын Ерөнхий сайд руу гутал шиджээ

Дэлхийн улс орны удирдагчдийг эсэргүүцэж, тэдэнд дургуйцлээ илэрхийлэхдээ гутлаа шидэх нь моод болон дэлгэрэх шинжтэй байна. АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш руу гутал шидсэн тохиолдол Хятадын ерөнхий сайдад давтагджээ.

BAFTA шилдгүүдээ тодрууллаа

BAFTA буюу Их Британий кино академи, телевизийн урлагийн дээд шагналыг гардуулах ёслол Лондон дахь эзэн хааны дуурийн театрт боллоо. Английн оскар хэмээн нэрлэддэг 62 дахь удаагийн тус кино наадмаас “Ядуусын хорооллын саятан” кинo хамгийн их буюу 7 шагналыг хүртсэн байна.

Мадонна 242 сая долларын орлого олжээ

Өнгөрсөн онд хамгийн их орлоготой ажилласан дуучдын жагсаалтыг “Billboard” гаргалаа Тухайн дуучны аялан тоглолтын орлого болон цомгийн борлуулалт зэргийг харгалзан гаргасан жагсаалтыг поп дуучин Маддона 242.1 сая долларын орлогоор тэргvvлэв.

Фифа шилдэг хөлбөмбөгчнөө тодруулав

Олон улсын хөл бомбөгийн холбооны /ФИФА/ шийдвэрээр Португалын Криштиану Роналдуг 2008 оны шилдэг тоглогчоор тодруулав.

10 том хэрэг

Америкийн долоо хоног тутмын “Тайм” сэтгүүлийн сүлжээ 12 дугаар сарын 9-нд “2008 оны дэлхий дахины 10 том хэрэг явдал”-ыг шалгаруулж мэдээлжээ.
Энэтхэгийн Мумбай хотод цуврал халдлага болсны ургшгаар 180 гаруй хүний амь үрэгдээд байна. `Таж Махал` болон `Оберой` зочид буудалд алан хядагчдын гарт амь насаа алдсан хүмүүсийн тоо цаашид ч өсөх төлөвтэй байна.

хүний наймаа

Зуучлалын гэх тодотголтой гэрлэлт замбараагүй болж, үүнийг хуулийн хүрээнд зохицуулаагүйгээс олон зуун монгол бүсгүйчүүд харь иргэнтэй гэрлэх боллоо.
Єнєє єглєєний байдлаар А хvрээний H1N1 вирvсээр євчилсєн 139 тохиолдол лобараторын шинжилгээгээр бvртгэгдээд байна.
Харуулдан тандалтын цэг буюу идэвхтэй тандалтын дvнд батлагдсан 77 хvн, эмнэлэгт хэвтэн эмчлvvлэгсдээс батлагдсан хvний тоо 62 байна. Үүнээс эмнэлгээс эдгэрч гарсан 34, одоо эмнэлэгт хэвтэн эмчлvvлж буй 28 хvн байна. Дашрамд дуулгахад, хєдєє орон нутагт ч энэ євчний вирvсээр халдварласан тохиолдлууд бvртгэгдээд байгаа учир ард иргэд эмнэлэгийн байгууллагаас єгч буй заавар зєвлємжийг дагаж байхыг анхааруулж байна.