Sunday, December 13, 2009

Архинд живэх залуу нас



ОЮУТНУУДЫН ЧЄЛЄЄТ ЦАГ
-Хєєе, манайхаан наана чинь дэмий ийшээ оръё оо.
-Яах юм бэ, Дассан газартаа л дээр. Ядаж л зєєгчийг нь…
-Хэрэггvй ээ дээр шоудахдаа хамгаалагчтай нь хэрэлдээд бєєн юм болсон. Одоо орвол алуулах байх.
-Нээрэн тэгсэн билvv, За за, чиний хэлснээр болъё. Энд тэгээд гайгvй охид байгаа болов уу.
-Орсон байхад учир нь олдоно, юуг нь хvлээсэн юм бэ. Шал дэмий юм яриад алтан сайхан цагнаас минь хумслаад байх юм аа.
Сансрын тунел дээр байх “….” Disko club хэмээн єнгє єнгийн гэрлээр гоёмсгоор бичсэн хаягны дэргэд зогсох 20 гаруй насны оюутан бололтой таван залуу ийн ярьсаар дотогшоо орлоо. Оюутнуудын шєнийн амьдралыг сурвалжлах зорилготой явсан болохоор зориуд тэднийг дагаж, нєгєє бааранд нь оров.
Эчнээ танилууд маань бvжгийн талбай болоод ойр орчмын ширээг сайн харагдахаар гэж тооцоолсон бололтой арай єндєрлєг газар байх булангийн ширээг сонгов. Биднийг ороход 21 цаг єнгєрч байсан ч залуус арай л цуглаж амжаагvй байгаа бололтой. Заал нь гэрэлтэй бас хєгжим нь дуулдахгvй шахам байна. Энэ тэнд 18-20 орчим насны болов уу гэмээр охид, залуус хоёр гурваараа ширээнд суучихсан энэ тэрийг ярилцах аж. Зарим нь хаалгаар орж гарах нэгнийг илт сонирхсон харц чулуудах бєгєєд гайгvй хувцасласан залуу орж ирвэл охидынх нь чанга ярих, инээлдэх нь эрс ихэсч, харин гайгvй охид харсан залуучууд нvvр нvvрээ тулгаж суугаад шивнэлдэх нь ихсэх юм билээ. Бодвол тэд шинээр орж ирсэн охидтой танилцах тєлєвлєгєєгєє боловсруулж байгаа нь тэр бололтой юм.
Булангийн ширээг онцлон суусан манай сурвалжлагын баатруудын хувьд ч ялгаагvй, орж ирэх охидыг сонирхон харж, зарим нь ойролцоохь ширээн дээр суугаа охидтой яриа єдєж, бас ч vгvй ширээндээ хvртэл урьж байгаа харагдсан. Энэ бааранд 60 гаруй ширээ байсан бєгєєд удалгvй бvгд эзэнтэй болов. Нэг ширээнд дор хаяж гурван хvн гэж тооцвол энэ зааланд 180 гаруй хvн сууж байгаа аж. Хvн болгон ємнєє пиво тавьчихсан, арай бийлэгжvv загнасан нэг нь ширээнийхээ голд шилтэй архи сєгнєжээ.
Хєгжим ч тачигнаж эхлэв. Залуучууд уусан архи, пивондоо нэлээдгvй халамцаж байгаа бололтой. Тэдний зарим нь анх орж ирэхдээ чимээгvйхэн сууж байсан бол удалгvй хєгжмийн нvргээн, уусан архи, пивоныхоо хvчээр халамцаж улмаар бvжгийн талбай дээр огт єєр хvн болж хувирцгаав.
Пиво архины vнэр, тамхины хєшилдсєн их утаа, шал доргитол нvргэлэх хєгжим, охидын тас тас инээлдсэн чанга яриа гээд vнэндээ тэнд удаан суухад бэрх юм билээ. Тэнд хоёр цаг орчим суугаад гарах vед тэнд байсан залуусын олонхи нь нэг оройг єнгєрvvлэх найзаа олсон харагдсан.
23 цаг єнгєрєєгєєд баарнаас гарав. Гэтэл зэргэлдээ хаалганаас 18 насны болов уу гэмээр нэлээд согтсон гурван залууг баарны хамгаалагч нар чирч гаргаад хаалгаа хааж орхив. Нєгєє хэд хоорондоо маргалдаж эхлэв.
-Би чамайг хэрэггvй гээ биз дээ.
-Би яасан юм тэр мууг дахиж таарвал ална аа.
-Хєєе чи дуугvй бай. Цагдаа нар …
-Ингэхэд чи миний дууг хорьдог хэн юм бэ.

Ийнхvv хэрэлдэх vеэр азаар “Шєнийн эргvvл” гэсэн бичигтэй хоёр цагдаа харагдсан бєгєєд нєгєє хэд ч тэдний бараанаар хоорондоо муудалцсаар Сансарын тунел уруудан алга болов. Энэ хооронд баарны хамгаалагчид тэднийг шилэн хаалганы цаанаас харсаар л зогссон юм.
Энэ бол єнгєрсєн бямба гаригт болсон явдал бєгєєд манай залуучууд иймэрхvv байдлаар чєлєєт цагаа єнгєрєєдєг аж. Хамгийн харамсалтай нь энэ бvхэн эргээд нийгэмд сєргєєр нєлєєлж байгаа юм.
ЭНЭ ОНД 1281 ОЮУТАН ЭРVVЛЖVVЛЭХЭД “ЗОЧИЛЖЭЭ”
Монгол Улс нэг хvнд ногдох их дээд сургуулийнхаа тоогоор дэлхийд тэргvvнд бичигддэг. Зєвхєн Улаанбаатар хотын хэмжээнд 130 гаруй их дээд сургууль, коллеж байдаг бєгєєд 174 мянган оюутан суралцдаг аж. Гэтэл тэдний олонхи нь иймэрхvv байд¬лаар чєлєєт цагаа єнгєрєєж байна.
Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлж буйгаар зєвхєн энэ оны эхний 11 сарын байдлаар 300 гаруй оюутан 262 гэмт хэрэгт холбогдсон аж. Энэ нь єнгєрсєн оныхоос 64-єєр нэмэгдсэн гэдгийг ч холбогдох албаны хvмvvс хэлж байна. Оюутнуудын хамгийн их vйлддэг гэмт хэрэг гэвэл согтууруулах ундаа хэрэглэсэн vедээ бусадтай бvлэглэн хулгай, дээрэм хийх нь эрс ихэсдэг аж. Тухайлбал, энэ оны эхний 11 сарын байдлаар 86 оюутан архи согтууруулах ундаа хэрэглэсэн vедээ бусдын амь бие, эрvvл мэндэд халдаж хохирол учруулжээ. Мєн орой vдшийн цагаар танхайрах, хулгай дээрэм хийх нь ихэсч байгаа гэнэ. Бvр хvчингийн хэрэг ч цєєнгvй гарсан гэдгийг цагдаагийнхан хэлж байсан юм. Тvvнчлэн 22 оюутан зам тээврийн осол гаргасан бєгєєд тэдний цєєнгvй нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж. Нийслэлийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Алтанзулын ярьж буйгаар энэ асуудалтай холбогдуулаад МУИС, ШУТИС, ХААИС болон бусад сургуулийн удирдлагуудад мэдэгдэл хvргvvлсэн аж. Харамсалтай нь, оюутнуудын гаргаж буй гэмт хэргийг бууруулах тал дээр цагдаатай хамтарч ажиллах тухай хvсэлтийг одоогоор ямар ч сургууль хvлээж аваагvй байна. Мєн билетний vнэ, сургуулийн тєлбєр мэтийн асуудал тєдийхнєєр єєрсдийнхєє vйл ажиллагааг хязгаарладаг Монголын оюутны холбоо ч энэ асуудалд нааштайгаар хандаагvй аж.
Гэтэл оюутнууд архи дарсан дунд ийнхvv чєлєєт цагаа єнгєрєєх, гэмт хэрэгт холбогдох нь эрс ихэссээр байна.



НЭГ ХYНД 48 ЛИТР АРХИ
Монгол Улс олон зvйлээрээ дэлхийд тэргvvлдэг. Тухайлбал, нэг хvнд ногдох их дээд сургууль, коллеж, дээд боловсролтой гэх сэхээтнvvд, Зам тээврийн осол, хотын агаарын бохирдол гэх мэтчилэн дурдаж болно.
Гэтэл бас vйлдвэрлэж буй спирт архи, тvvгээр vйлчилдэг баар цэнгээний газраар нэлээд дээгvvрт ордог байх юм. Мэргэжилтнvvдийн хийсэн судалгаагаар манай улсад спиртийн 12, архины 170, пивоны 29 vйлдвэр байдаг аж. Эдгээр vйлдвэрvvд жилдээ 10 орчим сая литр архи, дарс, 3.3 сая литр пиво vйлдвэрлэдэг гэнэ. Yvнийг 2.5 сая хvндээ хуваавал зєвхєн 38 градусаас дээш хатуулагтай архи гэхэд нэг хvнд 45 литр оногддог аж. Yvнийг спиртэд шилжvvлбэл нэг хvнд жилд есєн литр спирт ногддог гэсэн vг юм.
Yvнээс гадна зєвхєн нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалддаг 8902 дэлгvvр, 1635 баар цэнгээний газар байдаг гэсэн тоо байна. Энд тэнд бvтээн байгуулалт єрнєж байна л гэдэг. Харамсалтай нь оюутан залуус чєлєєт цагаа єнгєрєєчих нэг ч газар алга. Ийм учраас Монголын залуу vе архин дунд залуу насаа єнгєрєєж байна. Саяхан Хан-Уул дvvргийн цагдаагийн хэтсийнхэн хуурамч архи vйлдвэрлэдэг бvлэг хvнийг барьсан. Тэдний ярьж буйгаар дээрх хvмvvс “Морьт хангай” гэсэн архины шилэнд их хэмжээний архи савлан хєдєє худалдаалах гэж байсан нь илэрсэн гэж байна. Баяр дєхєж байна. Монголчууд ямар ч баярыг архигvйгээр тєсєєлєхєє больчихжээ. Ид архины улирал оюутан залуусыг маань хvлээж байна. Ууж наргиж, баяр тэмдэглэж бололгvй л яахав. Уусан ч учиртай, баярлаж хєєрсєн ч алс хэтээ бодмоор байна.
Уг нь юутай ч зvйрлэшгvй залуу нас, оюутан цаг гэдэг архин дунд биш сурах мэдэхийн оргилуун хvсэл дунд єнгєрдєг байгаасай.
medeelliig www.news.mn ees avlaa

No comments:

Post a Comment