Sunday, December 13, 2009

ОХУ-аас албадан гаргаж байгаа 500 хятад иргэнийг Монгол Улс руу оруулах талаар яригдаж байна

ОХУ оршин суух зөвшөөрөлгүй хятад иргэдийг албадан гаргаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Албан бус мэдээгээр ОХУ-аас албадан гаргаж байгаа 500 хятад иргэнийг Монгол Улс руу оруулах талаар яригдаж байгаа гэсэн мэдээлэл бий. БНХАУ-ын ерөнхийлөгч дээрх иргэдээ манай улс руу оруулах талаар санал тавьж, тэр саналыг нь манай улс хүлээн зөвшөөрсөн гэсэн мэдээллийн мөрөөр Гадаад иргэдийн харъяатын асуудал эрхлэх албаны удирдлагуудад өчигдөр хандлаа. Тус албаны дарга Д.Мөрөн “Хуралд орох гэж байгаа учир ярилцах боломжгүй байна” гэж нарийн бичгийн даргаараа дамжуулан  хэлэв. Харин тус албаны дэд дарга бас л завгүй гэв. Тэрээр энэ асуудлыг Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга мэднэ, түүнээс асуу гэж зөвлөв. Захиргаа удирдлагын хэлтсийн даргыг бид олж чадсангүй. ОХУ-аас албадан гаргаж байгаа 500 хятад иргэн Монголд оршин суухаар орж ирэх үү гэдэгт одоогоор ямар нэг албан ёсны хариулт өгөх албан тушаалтан байхгүй байна.

No comments:

Post a Comment