Sunday, December 13, 2009

тачаангуй эрчүүд

Уильям Бредли Брэд Питт
Жил бvр Холливудын хамгийн тачаангуй залуучуудын тоонд зvй ёсоор багтдаг залуу бол жvжигчин, кино
продюссер, нийгмийн зvтгэлтэн Брэд Питт юм.

Тэрээр 1963 оны 12-р сарын 18-нд тєржээ. Брэд 1990 онд "Цус сорогчийн ярилцлага" кинонд гол дvрийг бvтээснээр тvvний амжилт эхэлсэн. Питт Холливудын цуутай хvvхнvvд болох Жинет Пелтрєв, Тэндие Ньютон, Робин Гивэнс, Жулет Люс, Синитта нартай болзож цагийг тун зугаатай єнгєрvvлдэг байсан гээд хайр дурлалын паян ихтэй. Харин эцсийн эцэст тэрээр олон сайхан бvсгvйчvvд дундаас жvжигчин Женифер Анистонтой гэрлэжээ. Гэвч "Хатагтай ноён Смитийн гэр бvл" кинонд Анжелина Жолитай хамт тоглох болсноор тэдний хайр дурлал гэр бvлийн амьдралд цэг тавигдаж салсан билээ. Єєрєєр хэлбэл тэдний гэрлэлтийн гол буруутан нь папараци зураг авсан зурагчид болсон. Гэрэл зурагчид Жоли тэр хоёрын зургийг авснаар Жениферт vзvvлж 2005 онд албан ёсоор гэр бvлээ цуцлуулжээ. Одоо тэрээр єнгє алагласан дєрвєн хvvхдийн хамт Анжелинатайгаа амьдарч байгаа.


Кристофер Эштон Качер
Америкийн жvжигчин Эштон Качер анх "Далаад оны шоу" телевизийн цуврал кинонд тоглосноорнэр алдарт хvрсэн тєдийгvй Холливудын алдартай сайхан хvvхэн, жvжигчин, загвар ємсєгч Дэми Муртай гэрлэсэн нь єнєєг хvртэл олны анхаарлаас хол байлгадаггvй. Тэрээр 1998-2001 оны хооронд жvжигчин Жэнуари Жонес, 2001-2002 онд Эшлие Скотт, Монет Мазур нартай учир ургуулж байсан билээ. Тvvний анхны эхнэр Бритни Марфи байсан бєгєєд тэд гэрлээд нэг жил болоод л салцгаасан нь олон хvмvvсийг гайхшируулж байсан. Тvvнээс хойш удалгvй Эштон єєрєєсєє 15 насаар эгч Дэми Муртай уулздаг болж, тэд 2005 онд гэрлэсэн нь Холливуд даяар шуугиан тарьсан. Тэдний хуриман дээр Дэми Мурын экс нєхєр Брюс Уиллис хvртэл ирж баяр хvргэж аз жаргал ерєєж байв. Тэрээр 2001 онд "Миний машин хаана байна" киногоороо MTV кино шагналд,2004 онд "Гэрлэлт" киногоороо "Хамгийн сайн жvжигчин" номинациудад тус тус нэр дэвшиж, 2004 онд "Далаад оны шоу" киногоороо хамгийн сайн телевизийн жvжигчнээр тодорч байжээ.


Патрик Гелен Демпсей
Алтан бємбєрцєг наадамд нэр дэвшиж байсан тэрээр Холливудад 1980-аад оны сvvлээр нэр алдар нь тэнгэрийн од мэт мандаж байсныг та бvхэн андахгvй мэдэж байгаа. Тvvний хамгийн сайн тоглосон кино нь жvжигчин Аманда Петерсонтой хамт "Хайраар намайг худалдаж авч чадахгvй " кино юм. Тэрээр амьдралдаа хоёр удаа гэрлэсэн бєгєєд анхны эхнэр Роки Паркер нь тvvнээс 27 насаар эгчмэд нэгэн байжээ. Єєрєєр хэлбэл, Паркерын хvv Демпсэйгээс нэг насаар ах байсан юм. Тиймээс vнэнийг хэлэхэд тvvний хvv, нєхєр хоёрын харьцаа тийм ч сайн байгаагvй байсан гэдэг. Тэд 1994 онд салцгаасан бєгєєд 1999 онд нvvр будалтын урлагаар мэргэшсэн "Delux beauty" компанийг vvсгэн байгуулагч Жилиан Пинк Демпсэйтэй гэрлэсэн юм.


Жонн Кристофер Депп
Америкийн алдарт жvжигчин Депп "Карибийн тэнгисийн дээрэмчин", "Чарли ба шоколадны vйлдвэр", "Есдvгээр гарц" зэрэг кинонуудаараа vзэгчдийг байлдан дагуулж чадсан нэгэн. Тэр Лори Анна Алисон гэх бvсгvйтэй гэрлэж, оддын адил бас л салсан намтартай. Эхнэрээсээ салснаас хойш Шерилин Пенн, Винона Раедер, Женифер Грэе, Кэти Мосс нартай болзож, учирдаг байсан бєгєєд тvvнийг царай муутай гэлтгvй хvvхнvvд vхэлдэн гvйлддэг аж. Харин тэрээр 1998 онд "Есдvгээр гарц" киноныхоо зураг авалтаар Францын жvжигчин Ванесса Парадистай танилцаж, удалгvй гэр бvл болон хоёр хvvхэдтэй болсон. Тэрээр кинонд тоглохоос гадна хєгжим, тэр дундаа гитарт илvv сонирхолтой бєгєєд тун ч чадварлаг тоглодог гэдгийг нь тєдийлєн олон хvн мэдэхгvй. Тэрээр 2004 онд "Teen choice'' шагналыг хоёр удаа, мєн 2006 онд нэг удаа, 2004, 2007 онуудад MTV кино шагналыг тус тус хvртжээ.


Леонардо Вилем Ди Каприо
Академийн шагналд гурван удаа нэр дэвшиж "Алтан бємбєрцєг"-ийн эзнээр тодорсон Америкийн жvжигчин Леонардо нь 1974 оны 11-р сарын 11-нд тєржээ. Тэрээр "Титаник" киноны Жэк Дэвсоны дvрээр маш их алдаршсан бєгєєд vvнээс хойш Шекспирийн "Ромео Жульетта", "Далайн эрэг", "Цусан алмаз" зэрэг олон киногоороо нэгдvгээр зэрэглэлийн жvжигчин гэдгээ баталсан билээ. Ленардо кинонд тоглоод зогсохгуй нийгvvлсэнгvй vйлстэн бєгєєд 35,000 долларыг Лос Анжелос хотын номын санд хандивлаж байсан удаатай. Холливудын хамгийн царайлаг залуу хэмээн хэлэгддэг тэрээр Линдсей Лохан, Сиенна Миллер, Камерон Диаз, Парис Хилтон, Деми Мур, Роббие Бровн нартай амрагийн явдал vvсгэж дурлуулж, дурлалцсаар яваа. Сvvлийн vед тэрээр Израйлын загвар ємсєгч Бар Рафаелтай болзож байсан боловч тvvнээс салан Жессика Симпсонтой уулзаж байгаа тухай нь ид шуугиан дэгдэж байгаа.

Харин Тачаангуй бус эрчvvдийн жагсаалд Том Круз 100-д бичигджээ. Холливудын царайлаг жvжигчдийн жагсаалтыг тэргvvлэгчдийн нэг кино жvжигчин, продюссер Круз 80-аад оны эхээр "Аз туршсан ажил" кинонд тоглосноос эхлээд єнєєг хvртэл ажил тєрєл нь гялалзсаар яваа. Тvvний талаарх элдвийн хов жив байнга гардаг бєгєєд єнєєг хvртэл тvvнийг эмзэглvvлдэг хамгийн том асуудал бол vргvй гэх яриа. Круз анх Мими Рожерстэй гэрлэсэн бєгєєд тэдний хамтын амьдрал гурван жил vргэлжилж дараа нь Николь Кидмантай гэр бvл бололцож хоёр хvvхэд єргєж аван аз жаргалтай амьдарч байсан ч бас л бvтээгvй. Vvний дараа Фенелоф эцэст нь Кэти Холмостой учир ургуулж 2006 онд Италид хуримаа хийснийхээ дараа Кэти жирэмсэн болж Сvри гэх охинтой болсон тухай та бvхэн мэдэж байгаа.

No comments:

Post a Comment