Wednesday, October 21, 2009
Хятад төмс ходоодны шархлаа үүсгэдгийг тогтоожээ
“Тэнгэрийн таалал сан”, “Мэргэжлийн хяналтын ерөн¬хий газар”, “Нээлттэй ний¬гэм форум”-оос манайд импортоор орж ирдэг төмс, хүнсний ногоонд судалгаа хийжээ. Бид хүнсний ногооны жилийн хэрэгцээ¬нийхээ 23.8 хувийг гаднын 40 гаруй орноос импорт¬лодог. Үүний 99 хувийг өмнөд хөршөөс зөөдөг бай¬на. Олон улсын жишгээр тухайн улс хүнсний бүтээг¬дэхүүний 20-иос дээш ху¬вийг нэг улсаас импортло¬дог бол тухайн орны хараат болсон гэж үздэг аж. Энэ үзүүлэлтээр Монгол Улс хүнсний ногооныхоо хэрэг-цээгээр Хятадын хараат болжээ.
Улаанбаатар хотын ундны ус 2016 он хүртэл доголдохгүй, түүнээс хойш
Улаанбаатар хотын ундны ус 2016 оноос доголдож эхэлнэ гэсэн тооцоо гарч иргэд санаа зовж эхэлсэн. Гэвч мэргэжлийн хүмүүс үүнийг үгүйсгэж, харин ундны усны зөв зохистой хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй байгааг санууллаа. Хэрвээ НҮБ-аас гаргасан судалгаа биелэж, 2016 онд улаанбаатарчууд ундны усны гачигдалд орно гэвэл дөнгөж долоон жилийн дараа л бид уух усаа худалдаж авахад хүрнэ. Гэхдээ энэхүү мэдээллийг усны газрын дарга үгүйсгэж байна. Хамгийн гол нь ундны усны гачигдалд орох гол шалтгаан нь усыг хайр гамгүй ашиглаж байгаатай шууд холбоотой. Иймээс цэвэр усны нөөцийг хамгаалахын тулд орон сууц барилга хаана барихаас эхлээд хот төлөвлөлтийн асуудал ч хөндөгдөнө.
Хар тамхины ургамлын тархалт нягтаршсан байдлаар 10 га газрыг эзэлжээ
Хар тамхины төрлийн гэмт хэрэг манай улсад сүүлийн үед их гарах болсон. Мөн хар тамхины ургамлын тархалт манай улсад нэмэгдсээр байгаа юм. Судалгаанаас харахад хар тамхины төрлийн ургамлын тархац нягтаршсан байдлаараа 10 мянган га газрыг хамарч байна. Манай улсын хувьд тархсан байдлаараа хар тамхины ургамал 50 мянган га газрыг хамардаг.
Гаж хөгжилтэй хүүхэд төрөх нь ихэсжээ
Манай улсад сүүлийн жилүүдэд төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхдүүд төрөх нь ихсэж, цаашид энэ байдал тогтвортой өсөх хандлагатай байна. Иймээс ч урагийн гаж хөгжлийг эрт үед нь оношлох боломжтой перинаталь оношилгооны төв барих зайлшгүй шаардлага байгаа юм. Энэ төвийг барихад 30 сая төгрөг хэрэгтэй байна. Уг нь 30 сая төгрөг гэдэг, бэлтэй нэгний хөлөглөсөн машины дугуйны дайтай л мөнгө. Гэтэл энэ мөнгөөр манай улсын Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийнхөн бүхэл бүтэн перинаталь оношилгооны төв барих боломжтой гэж байна. Энэ оношилгооны төв нь эх ураг, нярай,эмэгтэйчүүдийн гээд оношилгоо шинжилгээг хийнэ.
Амны хаалтны үнэ хэрээс хэтэрчээ
Халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд амны хаалтыг 2 цаг тутамд угааж ариутгал хийх ёстой. Харин монголчуудын хувьд нэг маскийг өдөржин зүүгээд орой гэртээ хариад угаадаг байна. Мөн халдварт өвчний сургаар ариутгал хийгдээгүй даавуун маскууд том худалдааны төвүүд, захаар зарагдаж байгаагаас гадна янз бүрийн өнгөтэй байгаа нь угааж цэвэрлэхгүй удаж, халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлэх биш, харин ч өөрөө халдварт өвчин тусах эхлэлээ тавьж байгаа юм.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт хэрэглэж хэвшихийг эрүүл мэндийн яамнаасаа эхлээд өрхийн эмнэлгүүд хүртэл зөвлөж байгаа.
Атрын 3-р аяны vр дvнд 1 кг төмс 1000 төгрөг
Өнгөрсөн жил засгийн газараас Атрын 3-р аяныг өрнvvлж тодоодынхоо хvнсний хэрэгцээг хангах хэмжээний ургац авсан нь олныг баярлуулсан. Харин өнөөдөр хямралын энэ vед Монгол төмс 1 км 1000 төгрөгт хvрсэн нь иргэдийг ярвайлгаж атрын 3-р аяны vр дvн энэ байсан юм уу хэмээн гайхширхад хvрэглээ .МУ-ын засгийн газараас өнгөрсөн онд Атрын 3-р аяныг орон даяар явуулсаны vр дvнд дотоодын хэрэгцээнийхээ төмс хvнсний ногоог 100 хувь хангах хэмжээний ургац авсан нь сvvлийн жилvvдэд дуулдаж байгаагvй амжилт байлаа. Харин өнөөдөр хvнсний захуудад 1 км Монгол төмс 1000 төгрөг хvрсэн нь сvvлийн хэдэн жил тэр ч байтугай тотоодод төмсний хvрэлцээ хомс байсан цагт ч нvvрлэж байгаагvй өндөр vнэ юм. Улсын нэг жилд хэргэлэх төмний хэрэгцээ 140мянган тонн. Өнгөрсөн жил бид 141мянган тонныг талбайгаас хураасан. Vvнийг л улсын жилийн хэрэгцээгээ хангасан гээд байгаа.Тэгвэл жилийнхээ хэрэгцээг хангаад байхад яагаад төмсний vнэ өмнөх жилvvдээсээ өсөв. Уул нь бараа бvтээгдэхvvн тоо ширхэг их тусам дотоодын хэрэгцээгээ хангаж чадах тусмаа vнэ буурдаг.
Ганцхан сарын хугацаанд 3000 хүн ажилгүй болжээ
Эдийн засгийн хямралтай хүндхэн үед дэлхийн улс орнууд ажилгүйдлээ хэрхэн шийдэх талаар хамгийн ихээр бодож байна. Сайн цагт ч ажилгүйчүүд нийгмийн бараан сүүдэр байсаар ирсэн. Өнөө үед ч ажилгүй иргэдийн тоо өдрөөр нэмэгдэж ядуусын хүрээд байна.
Subscribe to:
Posts (Atom)