Wednesday, October 21, 2009

Амны хаалтны үнэ хэрээс хэтэрчээ

Халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд амны хаалтыг 2 цаг тутамд угааж ариутгал хийх ёстой. Харин монголчуудын хувьд нэг маскийг өдөржин зүүгээд орой гэртээ хариад угаадаг байна. Мөн халдварт өвчний сургаар ариутгал хийгдээгүй даавуун маскууд том худалдааны төвүүд, захаар зарагдаж байгаагаас гадна янз бүрийн өнгөтэй байгаа нь угааж цэвэрлэхгүй удаж, халдварт өвчнөөс өөрийгөө сэргийлэх биш, харин ч өөрөө халдварт өвчин тусах эхлэлээ тавьж байгаа юм.Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт хэрэглэж хэвшихийг эрүүл мэндийн яамнаасаа эхлээд өрхийн эмнэлгүүд хүртэл зөвлөж байгаа.

Уг нь эрүүл мэндийн яамны зөвлөмжөөр бол эмийн сангууд маскаар тасалдахгуй байж, үнийг хэт хөөрөгдөхгүй байх үүрэгтэй. Гэтэл халдварт өвчнөөр бизнес хийгчид амны хаалт буюу маскны үнийг хэд дахин өсгөж амжсан. Нэг даавуун маск хаанахын ямар эмийн сангаасаа хамаарч 300-1500 хүртэл төгрөгийн үнэтэй болжээ. Хүн ам олноор цуглардаг Монгол улсын боловсролын их сургуулийн хавиар байрладаг эмийн сангууд нэг маскийг 1500 төгрөгөөр зарж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу очиход телевизэд зураг авахуулах нь битгий хэл, амны хаалтныхаа үнийг ч хэлэхээс татгалзаж байна. Энэ хавийн эмийн сангуудад нэг удаагийнх нь 200-300 төг, даавуун цагаан нь 600-800, хар өнгөтэй нь 1100-1500 төгрөгийн үнэтэй байгаа юм. Иргэдэд хамгийн ойрхон байх эмийн сангууд ийм үнэтэй байна.Харин та бидний харж байгаа энэ N95 маск нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд тохиромжтой юм байна

No comments:

Post a Comment