Wednesday, October 21, 2009

Хар тамхины ургамлын тархалт нягтаршсан байдлаар 10 га газрыг эзэлжээ

Хар тамхины төрлийн гэмт хэрэг манай улсад сүүлийн үед их гарах болсон. Мөн хар тамхины ургамлын тархалт манай улсад нэмэгдсээр байгаа юм. Судалгаанаас харахад хар тамхины төрлийн ургамлын тархац нягтаршсан байдлаараа 10 мянган га газрыг хамарч байна. Манай улсын хувьд тархсан байдлаараа хар тамхины ургамал 50 мянган га газрыг хамардаг.
Ургамлын хувьд намуу цэцэг болон зэрлэг олс, зээргэнэ зэрэг ургамлууд ургаж байгаа. Иймээс хойч үеийнхнийг энэхүү олсны ургамлаас сэргийлэхийн тулд цагдаагийн зохих байгууллагууд устгалд оруулах зэрэг арга хэмжээг авч байгаа. Харин ургамал судлаачдын хувьд ургамлын тархалтыг нэмэгдэж байгааг хэлээд цаашид энэ чигээрээ тархсаар байвал хөрсний үржил шимийг багасгах сөрөг нөлөөтэйг хэлж байна.Цаашид хар тамхины ургамлын эсрэг нэгдсэн зохицуулалт хийх хэрэгтэй байгаа. Гэхдээ хар тамхины төрлийн ургамлыг бүх мөсөн устгаж болдоггүй, энэ нь экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж болохыг ботаникийн хүрээлэнгийгн судлаачид хэлж байсан. хамгийн гол энэ төрлийн ургамалд тавих хүчний байгууллагын хяналт чухлыг хэлж байсаан.Өнөөдөр орой ТВ-9 телевизийн ардын парламент нэтвтрүүлгээр хар тамхины асуудлыг хөндөх учраас үзэгч та бүхэн хүлээн авч үзээрэй

No comments:

Post a Comment