Wednesday, October 21, 2009

Атрын 3-р аяны vр дvнд 1 кг төмс 1000 төгрөг

Өнгөрсөн жил засгийн газараас Атрын 3-р аяныг өрнvvлж тодоодынхоо хvнсний хэрэгцээг хангах хэмжээний ургац авсан нь олныг баярлуулсан. Харин өнөөдөр хямралын энэ vед Монгол төмс 1 км 1000 төгрөгт хvрсэн нь иргэдийг ярвайлгаж атрын 3-р аяны vр дvн энэ байсан юм уу хэмээн гайхширхад хvрэглээ .МУ-ын засгийн газараас өнгөрсөн онд Атрын 3-р аяныг орон даяар явуулсаны vр дvнд дотоодын хэрэгцээнийхээ төмс хvнсний ногоог 100 хувь хангах хэмжээний ургац авсан нь сvvлийн жилvvдэд дуулдаж байгаагvй амжилт байлаа. Харин өнөөдөр хvнсний захуудад 1 км Монгол төмс 1000 төгрөг хvрсэн нь сvvлийн хэдэн жил тэр ч байтугай тотоодод төмсний хvрэлцээ хомс байсан цагт ч нvvрлэж байгаагvй өндөр vнэ юм. Улсын нэг жилд хэргэлэх төмний хэрэгцээ 140мянган тонн. Өнгөрсөн жил бид 141мянган тонныг талбайгаас хураасан. Vvнийг л улсын жилийн хэрэгцээгээ хангасан гээд байгаа.Тэгвэл жилийнхээ хэрэгцээг хангаад байхад яагаад төмсний vнэ өмнөх жилvvдээсээ өсөв. Уул нь бараа бvтээгдэхvvн тоо ширхэг их тусам дотоодын хэрэгцээгээ хангаж чадах тусмаа vнэ буурдаг.

Энэ ч vvднээс Му-ын ЗГ-аас Атрын 3 аяныг өрнvvлж vvндээ 23 тэр бум төгрөг аж ахуйн нэгжvvдтэйгээ нийлээд 40 орчим тэр бум төгрөгийг зарцуулсан . Харин энэ олон тэр бумын vр дvн нь эсрэгээрээ гарч байна. Хариултыг нь хайтал маш энгийн.Саалиа бэлдхээр саваа бэлд гэдгийн vлгэрээр бид ургацаа сайн авсан ч хадгалах саваа мартсан байжээ.Энэ нь төмсний vнийн бодлогод сөргөөр нөлөөлсөн болж байна.Хадгалалт муугаас 141мянган тонн төмснийхөө нилээдгvй хувийг бид хоол боловсруулах эрхтэнээрээ дамжуулалгvй муутагжээ. Vvний улмаас тариаланчид муутагсан төмсөө арай гайгvйтэй нь холиод хvнсний захуудад нийлvvлж байна. Ингэснээр 1 ууттай 45 хэл төмснөөс 4-5 кг-ийн. Хорогдол гардаг байна.Эндээс наймаачид алдагдал хvлээнэ.Тиймээс тэд алдагдалаа тооцож vзээд төмсний vнийг буулгах боломжгvй болдог талаар ярьж байна. Харин адаг сvvлд нь хөөрхий иргэд л төрийн бодлого болон олон шат дараатай наймаачидын алдагдалаа нөхөж тогтоосон өндөр vнэтэй төмсийг худалдан авч байна.
Эдийн засгийн хямралын сургаар зохиомол хямрал vvсгээд байгаа наймаачидын ярьж байгаагаар цаашдаа шинэ урагцын төмс гартал төмс хvнсний ногооны vнэ өгсөнө гэнэ.Харин ирэх жил ийм байдал гаргахгvй байх vvднээс төр засагаас төмс хvнсний ногоогоо хадгалах бодлого барьж томоохон зоориудыг барих тухай дуулдана.Мөн ирэх жил 10 гариу мянган гаад төмс хvнсний ногоо тариалж өнгөрсөн жилийн хэмжээнд авсан ургацаа ахиулаад авчих хvсэлтэй байна.Хадгалах саваа бэлдэж чадвал ирэх жил л ногооны vнэ буух сураг гарлаа.Харин энэ жил vнэ буухаасаа өнгөрлөө.40 орчим тэр бум төгрөгөөр тэжээлэгсэн Атрын 3-р аяны буянаар 1кг төмсийг иргэд 1000 төгрөгөөр авч байгааг ЗГ-т гунигтайгаар дуулгаж байна

No comments:

Post a Comment