Wednesday, October 21, 2009

Хятад төмс ходоодны шархлаа үүсгэдгийг тогтоожээ

 “Тэнгэрийн таалал сан”, “Мэргэжлийн хяналтын ерөн¬хий газар”, “Нээлттэй ний¬гэм форум”-оос манайд импортоор орж ирдэг төмс, хүнсний ногоонд судалгаа хийжээ. Бид хүнсний ногооны жилийн хэрэгцээ¬нийхээ 23.8 хувийг гаднын 40 гаруй орноос импорт¬лодог. Үүний 99 хувийг өмнөд хөршөөс зөөдөг бай¬на. Олон улсын жишгээр тухайн улс хүнсний бүтээг¬дэхүүний 20-иос дээш ху¬вийг нэг улсаас импортло¬дог бол тухайн орны хараат болсон гэж үздэг аж. Энэ үзүүлэлтээр Монгол Улс хүнсний ногооныхоо хэрэг-цээгээр Хятадын хараат болжээ.

Судлаач, шинжээчид БНХАУ-ын Эрээн хотын тариаланчдын хүнсний но¬гоогоо тарьдаг хөрс, хэрэг¬лэж буй бордоо, тээвэр¬лэлт, хадгалалтын горимыг танджээ. Тэд хүнсний но¬гоогоо богино хугацаанд ургуулах зорилгоор химийн өндөр исэл бүхий бодисыг их хэмжээгээр хэрэглэж байсныг тогтоосон байна. Мөн химийн нэмэлт бодис болох нитрит, пестицид зэрэг нь стандарт хэмжээ¬нээсээ 23 дахин их байжээ. Ийм төмс ходоодны үрэв¬сэл, шархлааг 95 дахин нэ-мэгдүүлдэг нь тог¬тоогдсон байна

No comments:

Post a Comment