Wednesday, October 21, 2009

10 том хэрэг

Америкийн долоо хоног тутмын “Тайм” сэтгүүлийн сүлжээ 12 дугаар сарын 9-нд “2008 оны дэлхий дахины 10 том хэрэг явдал”-ыг шалгаруулж мэдээлжээ.

1.Бид нэгэнтээ сэрж сэхээрээд үзтэл тэнгэр нэгэнт нураад ирсэн байлаа
1 Есдүгээр сард Америкийн ах дүү Рейманы компани дампуурч , нэгэн асар том хуй салхи АНУ-ыг хаман авч, хүнд хэцүү эрин цагийн хөшиг нээгдэв.
2.Тийм ээ, тэр хийж чадна
11 дүгээр сарын 4-нд Обама Америкийн анхны хар арьст ерөнхийлөгч болов.
3.Бомбей террорист халдлагад өртөв
11 дүгээр сарын 26-29-нд зэвсэглэсэн 10 этгээд итгэж үнэмшихүйеэ хэцүү байдлаар Энэтхэгийн мөнгөн гүйлгээний төвд тал саа харвуулав.
4.Пакистаны Исламбадад дэлбэрэлт болов
Есдүгээр сарын 20-нд хатуу чанд хамгаалалтанд байсан Исламабадын тансаг зочид буудалд дэлбэрэлт болж 60 хүний амь насыг авч одов.
5.Сомалийн далайн дээрэм гаарав
Энэ нь ядууран хоосорч ялагдал хүлээсэн улс болох Сомалийн төлөв байдлыг дэлхий дахинд анхааруулга болгон сануулав.
6.Кавказын дайн
Наймдугаар сарын 8-нд Оросыы танк Гүржийн тусгаар тогтнолыг эрэлхийлсэн өмнөт Осетинд орж, дараагаар нь Гүржийн хилд цөмрөв. Энэ нь НАТО-г өөрийнх нь бамбай болох “түшиц” рүүгээ орохыг Москва тэвчээд сууж чадахгүй гэснийг харуулсан хэрэг болов.
7.Хятадын меламины хэрэг тархав
2008 онд меламин агуулсан хуурай сүү Хятадын зургаан хүүхдийн амь насыг авлаа. Есдүгээр сарын дундуур Хятадын нэг компани энэ хэргийн төлөө уучлал эрэв. Дараа нь айдас хүйдэс дагуулсан сэтгэл зүй даян дэлхийг нөмрөв.
8.Кубын өөрчлөн байгуулалтын үүрийн туяа тусав
Кубыг бараг хагас зуун жил эзэрхсэнийхээ дараа Фидель Кастро Төрийн зөвлөлийн тэргүүнийхээ албыг дүү Раульдаа шилжүүлэн өгч, Рауль нь эрмэлзэл дүүрэн аядуу зөөлөн өөрчлөн шинэчлэгч болж байна.
9.Колумбын барьцааны хүмүүсийг дараалан суллав
Долдугаар сарын 2-нд Колумбын армийнхан “Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин” гэгчийнхэнд барьцаалагдсан 115 барьцааны хүн, түүний дотор өмнө нь ерөнхийлөгчийн сонгуулд нэр дэвшиж асан Ингелида. Бейдангу-г амжилттай суллан аван.
10.Байгалийн гамшиг
Тавдугаар сарын 2-нд Мьяымар хар салхинд дайрагдаж 150 мянган хүн амь насаа алдав. Мөн сарын 12-нд Хятадын хүн ам хамгийн шигүү суудаг Сычуаи мужид газар ходолж, үй олон сургууль, тосгон газартай тэгширсэн агаад албаны талын зарласнаар 87 мянган хүы амиа алдав. Хоёр орон гамшгийн дунд өөр өөр тусгалтай байсныг дэлхий дахинаараа харав, Мьянмар гадаадаас ирэх тусламжаас татгалзахыг оролдсон бол, харин Хятад улс гамшгийн бүсэд гадаадын тусламжийг оруулахыг зөвшөөрөөд зогссонгүй гамшгийн бүсээс байдлыг хэвлэл мэдээллээр шууд дамжуулсан билээ

No comments:

Post a Comment