Wednesday, October 21, 2009

Мадонна 242 сая долларын орлого олжээ

Өнгөрсөн онд хамгийн их орлоготой ажилласан дуучдын жагсаалтыг “Billboard” гаргалаа Тухайн дуучны аялан тоглолтын орлого болон цомгийн борлуулалт зэргийг харгалзан гаргасан жагсаалтыг поп дуучин Маддона 242.1 сая долларын орлогоор тэргvvлэв.


Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдvгээр сард “Hard Candy” цомгоо гаргаж аялан тоглолтоо хийсэн нь их амжилт авчирсан аж. Алдарт Бон Жови хамтлаг 157.1 сая долларын орлогоороо удаалж, дуучин Брюс Спрингстин 156.3 саяар гуравт оржээ. Тvvний өнгөрсөн оны орлогын дийлэнх хувийг “Magic” цомгийн борлуулалт эзэлсэн аж.

Брюс Спрингстин энэ онд мөн одтой байгаа бөгөөд өнгөрсөн сард гаргасан шинэ цомог нь “Billboard”-ын жагсаалтыг хэдэн долоо хоног тэргvvлсэн. Тэрбээр ирэх дөрөвдvгээр сард аялан тоглолт хийхээр төлөвлөөд буй аж.

2008 онд ашиг, орлогоороо эхний 10-т бичигдсэн хамтлаг, дуучдын жагсаалтыг сонирхоно уу.

4. “Полисе”-109.9 сая доллар
5. Селин Дион-99.1 сая доллар
6. Кенни Чесни-90.8 сая доллар
7. Нил Даймонд-82.1 сая доллар
8. “Расколл Флаттс” 63.5 сая доллар
9. “Жонас Бродерс”-62.6 сая доллар
10. “Колдплаи”-62.1 сая доллар

No comments:

Post a Comment