Wednesday, October 21, 2009

Дуучин Алла Пугачёва тайзаа орхино

Бид бүгдийн сайн мэдэх ОХУ-ын нэрт дуучин Алла Пугачёва тайзаа орхих болсон тухайгаа өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгдлээ.

Гэхдээ тэрээр тайзаа орхихоосоо өмнө удахгүй болох 60 насныхаа ойд зориулсан аялан тоглолтыг хуучин зөвлөлтийн орнуудаар болон Герман, АНУ , Израиль улсуудад хийх юм байна.Алла Пугачёвагийн аялан тоглолт Кремльд болох тансаг шоу концертаар эхлэх юм байна.4 сарын 15-нд 60 нас хүрэх тэрээр хамгийн сүүлчийн аялан тоглолтоо хийх юм. Тайзаа орхихынхоо өмнө хийж байгаа бие даасан аялан тоглолтонд нь санхүүгйин хямралтай байгаа энэ үед хүндрэл маш их учирч байгааг тэрээр хэвлэлийн бага хурал дээр нуулгүй ярьсан байна.Гэхдээ Алла Пугачёвагийн олон сайн найз нөхөд нь аялан тоглолтонд нь бололцооныхоо хирээр мөнгө хандивлаж байгаа гэнэ. Хуучин Зөвлөлтийн орнуудын хүндэлж, биширч явдаг нэрт дуучин маань тайзаа орхисныхоо дараа тэтгэвэртээ гарч, зүгээр суухгүй юм байна.Тэрээр радио, телевиз, театрт ажиллаж, өөрийнхөө дурсамж номыг бичхээр төлөвлөж байгаа гэнэ. Алла Пугачёва дурсамж номоо бичхээс үргэлж айдаг байсан тухайгаа хэвлэлийн бага хурал дээр ярьжээ. Гэхдээ хуучин нөхрүүд нь бүгд түүний тухай дурсамж номыг бичих болсон учир тэрээр өөрийнхөө дурсамыг өөрөө бичих шийдвэрийг гаргасан юм байна

No comments:

Post a Comment