Wednesday, October 21, 2009

 Флашаар мэдээлэл зөөхийг хоригложээ

Пентагон компьютерийг вирус, хакеруудын довтолгооноос сэргийлэх болон тэдний гэмтээсэн сvлжээний гэмтэлийг сэргээхэд 100 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Стратегийн командыг хариуцдаг Агаарын хvчний генерал Кевин Чилтоны ярьж байгаагаар хэдэн зуун хvн сvлжээнд нэвтрэхээр ордог аж. Өөрөөр хэлбэл Пентагоны сvлжээ рvv дэлхийн өнцөг бvрээс хэдэн зуун халдлага хийж, мэдээлэл хулгайлахыг оролддог байна. Эдгээр хvмvvсийн дотор жирийн нэгэн өсвөр насны хvvхдvvд байхаас гадна мэргэжлийн хакерууд байдаг аж.

Албаны хvмvvс Пентагоны сvлжээ рvv дайралт хийдэг гэмт хэрэгтнvvдийн талаар нарийн мэдээлэл өгөөгvй бөгөөд Америкийн Батлан хамгаалах албаны нууцыг олж мэдэх зорилготой улсын тоонд юуны тvрvvнд Хятад болон бусад өндөр хөгжилтэй орнууд ордог байна. Мэдээж компьютерийн вирусээс болж тоног төхөөрөмж гэмтдэг тул гаднаас флашаар мэдээлэл зөөхийг Пентагонд хориглох болжээ. Өнгөрсөн жил 1500 гаруй компьютер вирустсэний улмаас ашиглалтаас гарчээ

No comments:

Post a Comment