Wednesday, October 21, 2009

Фифа шилдэг хөлбөмбөгчнөө тодруулав

Олон улсын хөл бомбөгийн холбооны /ФИФА/ шийдвэрээр Португалын Криштиану Роналдуг 2008 оны шилдэг тоглогчоор тодруулав.
Швейцарын Цюрих хотын дуурийн театрт болсон ёслол дээр шилдэг хөл бөмбөгчний нэр тодорхой болсон юм.
“Манчестер Юнайтед” клубт тоглож байгаа Роналду хүндэт цолын толөө өрсөлдөөнд Аргентины Лионель Месс /”Барселон”/, Бразилийн Как /”Милан”/, 2008 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Испанийн шигшээ багийг түрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан Испанийн Фернандо Торрес /”Ливерпуль”/, Хави Эрнандес /”Барселон”/ нарыг ардаа орхижээ.
Эмэгтэйчүүдээс Бразилийн Марта шилдэг хөлбөмбөгчнөөр тодров. Дараа нь Надин Ангерер, Биргит Принц /хоёулаа Герман/, Криштиане /Бразил/, Келли Смит /Англи/ нар орсон байна.

No comments:

Post a Comment