Wednesday, October 21, 2009

Ж.Буш руу гутал шидсэн сэтгүүлч гурван жилийн ял сонслоо

Ж.Буш руу гутал шидсэн Иракийн сэтгүүлч Мунтазер аз-Зейди гурван жилийн хорих ял авчээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд Багдадад болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Буш руу гутал шидсэнээрээ сэтгүүлч залуу олонд алдаршсан юм.
Ж.Бушийн айлчлалыг албан ёсных байсныг Иракийн Засгийн газар баталгаажуулсан тул түүнд оногдох ял хөнгөрөх боломжгүй болсон аж. Учир нь гадаадын төрийн тэргүүнд халдсан зүйл ангиар түүнд 15 жил хүртэл хорих ял оноох боломжтой болсон юм. Мунтазер аз-Зейди гэм буруутайгаа хүлээгээгүй бөгөөд өөрийнхөө үйлдлийг “эзлэн түрэмгийллийн эсрэг хийсэн” зүй ёсны үйлдэл хэмээн шүүх хуралдаан дээр мэдэгджээ

No comments:

Post a Comment